Донжтой, өөрийн гэсэн эрхэмсэг төрхтэй өнгө аясыг Монголын урлагт, сонгодог урлагийн ертөнцөд тамгалж чадсан нэгэн гэж хийлч Дээгийг үнэлэх хүмүүс олон юм билээ. Хөгжим бүжгийн коллежээс урлагийн гараагаа эхэлсэн хийлч бүсгүй нэгэн хэсэгт Америкт сурч, ажиллаж бас алс холын нутагт бэрлэж, Америкт үрийн зулай үнэрлээн эх орондоо ирж байсан нь саяхан. Энэ хугацаанд түүний гэр бүлийн хүний талаар янз бүрийн таамаг олны ярианы сэдэв болж байсан ч ам чанга тэрээр барьц алдаж байсан удаагүй юм. Сүүлд хөгшин австрали нөхрөөсөө өрх тусгаарласан тухай яриа ч хэсэгтээ л хөвөрсөн. Тэгвэл Дээгий долоодугаар сарын 7-нд хуримаа хийхээр товоо гаргажээ. Үүнээс өмнө буюу 7-р сарын 5-нд бие даасан тоглолтоо бас хийхээр төлөвлөн бэлтгэлдээ ороод байгаа юм байна. Өнгөрсөн намар “Гайхмаараа” цомгийн баяраа циркэд тун ч нижгэр хийсэн тэрээр ийнхүү долоон сард ихэд ач холбогдол өгөөд байгаа гэнэ. Энэ удаад Дээгийгийн ихэд нууцалдаг нууц ноёнтон олны өмнө гарах нь дээ.
Эх сурвалж: WWW.TOPMEDEE.MN