Нууц бичлэг хийсэн оюутанд ял оноов

Хуучирсан мэдээ: 2012.05.22-нд нийтлэгдсэн

Нууц бичлэг хийсэн оюутанд ял оноов

Америк оюутан өрөөнийхөө нэгэн оюутныг ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд орж байхыг нууц камераар бичсэн хэргээр 30 хоног шоронд хоригдох ял сонсчээ. Нью Жерсигийн их сургуулийн ахлах курсын оюутан 20 настай Дарун Рави гэгч энэ хэргийнхээ төлөө 10 жил хүртэл ял сонсч болзошгүй байсан юм. Дарун Равитай дотуур байрны нэг өрөөнд амьдарч байсан Тайлер Клименти гэгч ижил хүйстнээ үнсч буй бичлэг тарснаас хэд хоногийн дараа 2010 оны есдүгээр сард амиа хорлосон юм. Дээрх хэрэг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өөрийн хатуу байр сууриа илэрхийлж, нэгнээ дээрэлхэх, ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг олон хөдөлгөөнүүд өрнөхөд хүргэсэн билээ. Нью Жерсигийг Нью Брунсвикт өчигдөр болсон шүүх хурлын үеэр шүүгч Гленн Берман яллагдагч Равиг хийсэн хэргийнхээ төлөө уучлал гуйж байхыг огт сонсоогүй ч хохирогч Климентигийн хэлснээр яавч зохистой үйлдэл биш гэж хэмээн мэдэгджээ. Гэвч шүүх Рави Климентиг үзэн ядсандаа дээрх бичлэгийг хийсэн гэдэгт итгээгүй билээ. Энэтхэгт төрсөн Рави хийсэн хэргээ нуухын тулд мессежээ устгаж, гэрчийг ятгах гэж оролдож байсан юм. Тайлер Климентигийн амиа хорлолт, Дарун Равигийн шүүх хурал АНУ даяар киберхүчирхийлэл болон өсвөр насныханы үйлдэж буй гэмт хэргийн талаар маргаан дэгдээсэн. Равигийн ээж хэвлэл мэдээллийнхнийг   олон нийтэд дээрх хэргийн талаар буруу ойлголт төрүүлсэн хэмээн буруутгасан юм. Гэвч шүүгч Равид 10 жилийн хорих ял биш, 30 хоног шоронд суух ял оноосон байна.  Рави шоронд ял эдлэхээс гадна 300 цагийн олон нийтийн ажил хийх юм байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж