Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын /ШӨХТГ/ удирдах зөвлөлийн гишүүнээс татгалзаж буйгаа өнөөдөр 14:00 цагт мэдээлэх гэнэ. Тэрбээр нефть импортлогч компаниудад тогтоосон 17 тэрбум төгрөгийн торгууль төлөх шийдвэрийг ШӨХТГ цуцалсан явдлыг хууль бус хэмээн үзэж буй тул ийм шийдвэр гаргажээ. С.Ганбаатар “Би ШӨХТГ-ын удирдах зөвлөлийн гишүүн. Тийм ч учраас Удирдах зөвлөлийн хуралдаанаар энэ торгуулийг цуцлах нь хууль бус шүү гэдгийг мэдэгдэж байсан. Гэтэл намайг хөдөө явсан хойгуур цуцалсан байна лээ” хэмээн мэдэгдээд буй.
МҮЭХ-ийн зүгээс ШӨХТГ-ыг болон тус газрын дарга Б.Лхагвын гэм бурууг тогтоолгохоор Чингэлтэй дүүргийн шүүхэд хандаад байгаа билээ.
Д.Жаргалсүрэн