Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Чингэлтэй хайрхан уулыг Улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргажээ. Улсын тусгай хамгаалалтад авснаар Чингэлтэй уулын чиглэлд тэлэх суурьшлыг хязгаарлаж, ингэснээр тус уулын ойн хүлэмжийн хий, агаарын бохирдлыг шингээх чадавхи, хүчилтөрөгчийн нөөцийн хангамжийг хадгалах боломж бүрдэж байна. Түүнчлэн хоёр хүртэлх тооны байгаль хамгаалагчийг Чингэлтэй уулын хамгаалалтад нэмж ажиллуулах аж. Тус тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Ганхуяг, Д.Очирбат нар санаачилсан байдаг. Дээрх шийдвэр гарснаар УИХ-ын гишүүн Г.Баярсайханы хувьд Чингэлтэй дүүргийн сонгогч түмэндээ 2008 онд Чингэлтэй уулыг төрийн хамгаалалтад авах талаар өгсөн амлалтаа биелүүлж чаджээ.
Т.МАША