Хэнтий аймгийн Хэрлэн сумын аварга шалгаруулах залуу бөхчүүдийн барилдаан 1998 оноос хойш зохиогджээ. Тэгвэл уг барилдааныг өнгөрсөн жилээс аймгийн хүрээнд өргөтгөн, Сэцэн хан аймгийн даншигийн заан М.Жунайн нэрэмжит болгон явуулах болсон юм. Тэр уламжлал ёсоор аймгийн аварга шалгаруулах залуу бөхчүүдийн барилдаан болж, 16 сумын 44 бөх зодогложээ. Барилдаанд Баян-Адарга сумын начин О.Мөнх-Очир түрүүлж, Биндэр сумын начин Ү.Одхүү дэд байрт, Баянмөнх сумын начин Т.Ган-Эрдэнэ нар шөвгөрчээ.
Ш.Одонтуяа /Хэнтий/