Монгол Улсын 2012 оныг Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгосонтой холбогдуулан, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сүлжээ байгууллага нь ”Гэр бүлийг бэхжүүлэх Олон Улсын эрдтэмтэн, судлаачдын сүлжээ байгууллага”-тай хамтран “Гэр бүлийг бэхжүүлэх нь” сэдэвт Олон Улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 30-31–ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Эрдэм шинжилгээний хурал нь гэр бүлийг бэхжүүлэх дэлхийн чиг хандлагын туршлагуудаас судлах, Монголын өнөөдрийн нийгэм дэх гэр бүлийн үнэ цэнэтэй уламжлалт харилцааг дэлхий нийтэд таниулах, гэр бүлийн талаарх боловсролыг дээшлүүлэх, мөн цаашид энэ чиглэлээр ажиллаж буй байгууллага, хувь хүмүүсийн сүлжээг бий болгох зэрэг чухал ач холбогдолтой болох юм байна. Хуралд хөдөө орон нутгаас Дархан, Хөвсгөл, Говь-Алтай аймгуудаас гэр бүл судлаачид болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд оролцох аж. Аз жаргалтай гэр бүлийг бий болгоход зургаан хүчин зүйл нөлөөлөх нь, гэр бүлийг хэрхэн бэхжүүлэх вэ, гэр бүл дэх хүүхдийн үүрэг оролцоо, зэрэг сэдвүүдээр эрдэмтэн, судлаачид илтгэл тавьх бөгөөд гэр бүлийг тойрсон олон асуудал байдаг тэр дундаа гэр бүл бэхжилтийн асуудал чухал байр суурь эзэлдэг, энэ талаар дан ганц ТББ-ынхан ажиллах ёстой бус энэ асуудалд төрийн оролцоо бас чухал шаардлагатай байдаг зэрэг олон асуудлыг хөндөж ярилцах юм.
Э.САРАА