Нийслэлийн Ардчилсан намаас өнөөдөр 14.00 цагт Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болоод байна. Хэвлэлийн хурлаар урьд шөнө 23.30 цаг хүртэл хуралдаж, НИТХ-д нэр дэвшигчдийг тодруулсан талаарх мэдээллийг өгөхөөр төлөвлөсөн байна. Хуралд УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж нар оролцоно гэсэн мэдээллийг тус намын хэвлэлийн албанаас ирүүллээ.
Г.ДАРЬ