Хуучирсан мэдээ: 2012.05.22-нд нийтлэгдсэн

67 өдөр тооны хэлээр

Olympic Highlights өнөөдрөөс эхлэн “тооны хэлээр” буланг ажиллуулж эхлэхээр шийдлээ. 100 өдрөөс эхлэн тоолъё:

67 – “Бээжин 2008” олимпийн наадмын хамгийн ахмад тамирчин нь морин спортын төрөлд оролцсон Японы 67 настай Хироши Хокецу байжээ. Тэрбээр Лондоны олимпийн наадамд орох эрхээ авсан байна.

67 – Монголчууд анх 1964 оны олимпийн наадамд оролцсоноос хойш нийт 67 хүн чөлөөт, сонгомол бөхийн төрлөөр олимпийн наадамд оролцож байжээ. 1964 онд 8 хүн оролцож байсан юм.

68 – 1968 оны олимпийн наадмын уртын харайлтын тэмцээнд домогт Боб Бимон 8,90м харайсан билээ. Энэ нь хамгийн олон жил эвдэгдээгүй олимпийн рекорд.

69 – Өмнөд Солонгосын баг түүхийн 69 дэх алтан медалиа Лондоны олимпийн байт харвааны эрэгтэйчүүдийн багийн төрөлд авахыг зорьж байна.

70 – Домогт гимнастикч Надя Команечи 1976 оны олимпийн наадамд төгс оноо буюу 7 ширхэг 10 оноог авч байжээ.

71 – Унгар улс каноэгийн ойрын зайн төрөлд 71 медаль олимпийн наадмаас хүртэж байжээ.

72 – Олимпийн наадмын хамгийн ахмад медальтны нас. 1920 оны олимпод Шведийн Оскар Сван 100 метрийн хөдөлгөөнт бай (буга) буудах дасгалд алтан медаль авч байжээ.

73 – ЗХУ-ын гимнастикийн төрөлд авсан нийт алтан медалийн тоо. Түүний дараа АНУ-ын баг 29 алтан медаль хүртсэнээр бичигддэг.

74 – Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 74 кг-ийн жингийн Бувайса Сайтиев (ОХУ) гурван алтан медаль хүртэж байсан (1996, 2004, 2008). Энэ жинд нэгээс их алтан медаль авсан өөр тамирчин үгүй.

 75 – Нэг олимпийн наадамд нэг улс авсан хамгийн их алтан медалийн тоо (бойкотлосон наадам оролгүйгээр). 1904 оны Сент Луйсийн олимп.

76 – 2008 оны олимпийн наадамд барианд орсон эрэгтэй марафон гүйгчдийн тоо.  
77 – Францууд дугуйн төрлөөр нийт ийм тооны алтан медаль авч байжээ.

78 – Манай жүдочин П.Лхамдэгдийн Лондоны олимпийн наадамд хүч үзэх төрөл. Тэрбээр хоёр дахь олимпийн наадамдаа зодоглох гэж буй бөгөөд Бээжинд 70 кг-ийн жинд шагналт байр эзэлсэн билээ.

79 – Нийт 79 хүн регбигийн төрөлд олимпийн наадмын алтан медалийг энгэртээ зүүж байж. 1924 онд хамгийн сүүлд олимпийн наадамд ороход АНУ түрүүлж байжээ. Регби 2016 оны Риогийн олимпоос олимпийн наадамд эргэн нэгдэнэ.

80 – Нийт 80 улс дор хаяж 2 алтан медалийг авч байжээ. Тэдний нэг нь МОНГОЛ.

81 – 81 кг-ийн жүдогийн тэмцээнд олимпийн хошой аварга байхгүй аж. 10 удаа зохиогдоход бүгдэд өөр тамирчид түрүүлжээ гэж Монголын үндэсний олимпийн хорооноос мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж