Хэргийг сануулахад, шүүгч Д.Оюунжаргал нь албан тушаалаа ашиглаж, бусдын эд хөрөнгө бүлэглэн дээрэмдсэн хэрэгт холбогдож саатуулагдсан Б.Дарханбаатар, Б.Болд-Эрдэнэ, Я.Алтан-Од, О.Ганбаатар нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлнэ, эрүүгийн хэргийг нь тэдэнд ашигтай шийдвэрлүүлж өгнө хэмээн ар гэрийнхнээс нь 2.9 төгрөг залилан авсан, Баянгол дүүргийн шүүхээр шийдвэрлэсэн Ш.Батмөнхийн хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлүүлнэ гэж түүний эхнэр Ц.Отгонсүрэнгээс 10 сая төгрөг авсан хэрэгт холбогдсон юм. Түүнээс гадна 2009 онд П.Батдагвад холбогдох хэргийг шийдвэрлэхдээ тус хэргийн холбогдогчид мөнгө хэрэгтэй байгаагаа хэлж, улмаар түүний эгч П.Алтанцэцэгээс зээл нэрээр 3.5 сая төгрөг авлигад авсныг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас тогтоосон юм.
Авлига авсан шүүгчийг өршөөжээ
Төв аймгийн Сум дундын II шүүхийн шүүгч Д.Оюунжаргалд холбогдох авлигын хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцсэн байна. Шүүх бүрэлдэхүүн уг хэргийг хэлэлцээд Д.Оюунжаргалд хоёр жилийн хорих ял оноож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хорих ялыг нь өршөөж тэнсэн харгалзахаар болсон байна.
Д.ЖАРГАЛ