Шүүхийн багц хуулиудыг баталлаа

Хуучирсан мэдээ: 2012.05.22-нд нийтлэгдсэн

Шүүхийн багц хуулиудыг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн багц хуулиудын төслөөс батлагдалгүй үлдсэн гурван хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэн баталлаа.

Мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав.

Гишүүдээс асуулт, санал гарсангүй. Гишүүдийн анхаарал тогтохгүй гарч орж байгаа тул хуралдаан даргалагч Д.Дэмбэрэл “Гишүүд ээ, хууль баталж байна. Суудалдаа суугаарай” хэмээн байнга сануулж байна. Гишүүд сонгуулиас өөр зүйл бодохоо больж хуулиудыг ямар ч анхааралгүйгээр баталж байна.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж