Мексикт аллагын сэжигтнийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.22-нд нийтлэгдсэн

Мексикт аллагын сэжигтнийг баривчилжээ

Мексикийн хар тамхины Зетас нууц бүлэглэлийн толгойлогч нарын тушаалаар 49 хүнийг толгой дараалан хөнөөсөн хэргийн гол сэжигтнүүдийн нэгийг баривчилжээ. Дэниел де Есүс Элизондо Рамирез гэгч тэдгээр хүмүүсийг буугаар шүршиж, тэсрэх бөмбөг шидэж, хөнөөсөн гэж Мексикийн цэргийнхэн сэжиглэж байна. Эль Локо буюу ("Галзуу нохой") хочтой Элизондо Мексикийн Нуэво Леон мужийн Кадерейта хотын Зетас хэмээх хар тамхины бүлэглэлийн толгойлогчдын нэг аж. Мексикийн хойд хэсэгт орших тус хотын хурдны зам дээрээс өнгөрсөн долоо хоногт 49 хүний толгойгүй, зэрэмдэглэгдсэн цогцос олдсон юм. Энэ тавдугаар сарын 13-нд болсон дээрх хэргийн талаар олон улсын хэвлэлүүд шуугиж байгаа боловч орон нутгийн иргэд таг дуугүй байгаа аж. Учир нь кинон дээр гардаг шиг хар тамхины бүлэглэлүүдийн хоорондох тэмцэл Мексикт бодитоор оршдог байна. Амиа алдсан тэдгээр хүмүүсийн дунд Зетасын нөлөө бүхий толгойлогч ч байжээ. Элизондог өнгөрсөн баасан гаригт баривчилж, орон нутгийн телевизээр олон нийтэд харуулсан аж. Цогцоснуудыг Кадерейта хотын төв талбайд хаяхыг Элизондо болон өөр нэг этгээдэд бүлгийн толгойлогчид тушаасан гэж албаны хүмүүс таамаглаж байна. Мексикийн албаны хүмүүс 49 цогцосны хэн болохыг тогтоохын тулд алга болсон хүмүүсийн ар гэрээс ДНХ-н шинжилгээний бичгийг явуулахыг орон даяар зарлажээ. Цогцсыг тогтоох цорын ганц арга бол энэ гэж Нуэво Леон мужийн аюулаас хамгаалахын төлөөлөгч мэдэгджээ. Мексикт хар тамхины бүлэглэлүүдийн хоорондох өш хонзон, тэмцлээс болж өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш 47,500 хүн амиа алдсан гэдэг тоо гарчээ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж