Дорнод аймгийн Баяндун сумын Шивэртийн ам хэмээх газарт тавдугаар сарын 9-нд гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байгаад түлэгдэж гэмтсэн дэд ахлагч А.Болорсүх Гэмтэл согог, судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа. Тэрбээр 90 хувийн түлэгдэлттэй, биеийн байдал нь хүнд байгаа тул өнөөдөр 15.00 цагт БНСУ-ын Сөүл хот руу эмчлүүлэхээр гэр бүлийн хамт явахаар болсон байна. А.Болорсүхийн эмчилгээний зардлыг Засгийн газраас дааж байгаа. Түүнтэй хамт эмчлүүлж ахлах ахлагч Г.Багабиш өчигдөр өглөө нас барсан юм.
Д.Жаргал