Паралимп эхлэхэд 100 хоног үлдлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.22-нд нийтлэгдсэн

Паралимп эхлэхэд 100 хоног үлдлээ

Хүн төрөлхтний их баяр олимпийн наадам наймдугаар сарын 12-ны өдөр өндөрлөх бол түүнээс 17 хоногийн дараа буюу одоогоос 100 хоногийн дараа паралимпийн 15 дугаар наадам нээлтээ хийнэ. Энэ жилийн паралимпийн наадамд өмнөх наадамд өмнөх наадмуудаас хамгийн олон буюу 165 орны 4200 шахам тамирчид 21 спортын төрлөөр 503 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Бээжингийн паралимпийн наадамд 146 улс оролцож байсан аж. Түүнчлэн энэ жилийн паралимпийн наадам тасалбар борлуулалтаараа дээд амжилт тогтоож байгаа гэнэ. Наадмын хаалтын ажиллагаанд Их Британийн алдарт хамтлаг Колдплей тоглолтоо хийх юм гэж Монголын үндэсний олимпийн хорооноос мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж