Монгол улсад нийгмийн даатгалын алба үүсч хөгжсөний 70 жилийн ойг тохилдуулан Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс ойгоо тэмдэглэв. Ойг тэмдэглэх ажлын хүрээнд аж ахуй нэг байгууллагын санхүүчдийг уулзалтанд урьж, нийгмийн даатгалын хуулийн танилцуулга хийж, сонирхсон асуултад хариулт өгөв. Мөн Нийгмийн даатгалын холбогдолтой эрх зүйн актын эмхтгэл , байгууллагынхаа танилцуулага зэргийг ирсэн зочдод өгсөн байв. Баярын нээлтийг Хан Хэнтий чуулгын байранд хийсэн бөгөөд нээлтэнд аймгийн орлогч дарга Д.Намрай, ИТХ-ын дарга Ц.Лхагвасүрэн, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Эрдэнэжаргал, ХНХ-ийн дарга Л.Хээшиг нар хүрэлцэн ирсэн байсан. Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ц.Баярмаа байгууллагынхаа тухай илтгэл тавьж, бусад төлөөлөгчид мөн баяр хүргэж үг хэллээ. Нээлт шагнал гардуулах үйл ажиллагаагаар үргэлжилж, “Шилдэг шимтгэл төлөгч”-өөр Бор-Өндөр сумын Уулын баяжуулах үйлдвэр шалгарснаар шагналын буухиа үргэлжлэв. Аймгийн ИТХ, ЗДТГ, НДХэлтэс, Галшир сум, Хэнтий аймаг дахь Цахилгаан түгээх газар, “ХААН” Нийтийн номын сан, “Чацаргана” ХХК зэрэг газруудаас нийгмийн даатгалчдыг шагнаж урамшууллаа. Тус нээлтийн төгсгөлд Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан хаагчид болон ажиллагсад урлагийн тоглолтоор ирсэн зочиддоо бэлэг барьсан юм.
Хэнтийн НД-ийнхан баяраа тэмдэглэв
Ш.Одонтуяа / Хэнтий /