Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын талаарх бүхий л мэдээлэл болон ажилтай танилцах “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр 14.00-18.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болно. Энэ үеэр БОАЖЯ болон түүний харьяа агентлагууд энэ салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулах буюу өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнах гэнэ. Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр усны лабораторийн болон орчны шинжилгээний төхөөрөмж, ой мод үржүүлгийн суулгац, эко 00, хийн халаагуур аялал жуулчлалын холбогдолт бэлэг дурсгалын зүйл, гар урлалын бүтээгдэхүүн зэргийг сонирхох боломжтой ажээ. Мөн байгаль орчны хамгааллын тухай видео бичлэг дэлгэж, соёл урлагийн болон хувцас загварын үзүүлбэрийг сонирхуулах юм байна.
Монгол Улсыг дэлхийд таниулах томоохон салбар бол аялал жуулчлал бөгөөд зун цаг ирж буй энэ үед уг нээлттэй хаалганы өдөрлөг нь иргэдэд сонирхсон мэдээллийг нэг дороос өгөхөд ихээхэн ач холбогдолтой болох талаар БОАЖЯ-наас онцолж байна.
БОАЖ-ын салбарынхан өнөөдөр “Нээлттэй хаалганы өдөр”-өөс гадна дараах арга хэмжээг зохион байгуулна.
- “Соёлын өв, түүх соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах нь” сэдэвт сургалтыг Аялал жуулчлалын үндэсний төвд 09.00 цагт эхэллээ.
- Ази-Европын уулзалтын гишүүн орнуудын Байгаль орчны сайд нарын IV хуралдаан Төрийн ордны Б танхимд 09.30 цагт эхэллээ.
- “Ногоон хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор анх удаа “Ecotone-2012” фестивалийг БОАЖЯ, UBS телевиз, Нийслэлийн нутгийн зөвлөл, “Аматун” продакшн хамтран өнөөдөр 19.00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
У.БОЛОР