Үзэгчдийг удтал хүлээлгэсэн нэгэн гайхалтай тоглолтын тов зарлагджээ. Энэ бол “Ах, дүү гурав” буюу “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Хар сарнай”-гийн С.Амармандах, “Номин талст”-ын Т.Дэлгэрмөрөн нарын хамтарсан анхны тоглолт юм. Тэд ирэх зургадугаар сарын 9-нд “Мөнх хөх тэнгэр мину” цомгийнхоо нээлтэд зориулсан тоглолтоороо үзэгч, фенүүдтэйгээ уулзахаар болжээ. Тоглолтын найруулагчаар Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар ажиллаж байгаа гэнэ.
Г.Даша