Калифорнийн эргээс гурван тонн марихуан олджээ

Хуучирсан мэдээ: 2012.05.22-нд нийтлэгдсэн

Калифорнийн эргээс гурван тонн марихуан олджээ

АНУ-ын Калифорнийн Дана Поинт эргээс өчигдөр гурван тонн гаруй марихуан хөвөн гарч иржээ. Калифорни мужийн эргийн хамгаалалтын албаныхан эргээс 24 км-ийн зайд 160 ширхэг боодолтой зүйл хөвж байхыг  олж харсан аж. Шинжээчдийн дүгнэснээр эргээс олдсон нийт 3294 кг марихуан 3.6 сая ам.долларын үнэтэй гэнэ. Гэвч ийм их хэмжээний хар тамхи эрэгт яаж хүрч ирсэн нь оньсого хэвээр байна.  Калифорнийн эргийн хамгаалалтын албаны төлөөлөгчийн мэдэгдсэнээр хар тамхи хууль бусаар тээвэрлэгчид нууц ачаагаа өнгөлөн далдлахын тулд далайн хөвдөөр хучих тохиолдол олон гардаг аж. Нөгөө талаар ийм их хэмжээний хар тамхийг эргийн ойролцоо үлдээсэн нь зөөвөрлөгчид араасаа мөшгүүлэхдээ ачаагаа хөнгөлөхийн тулд хаясан байж магадгүй гэнэ. Калифорни мужийн захиргаа дээрх учир битүүлэг хар тамхины тээшийн ард хэн байгааг тогтоохоор ажиллаж байгаа авч сэжигтнүүдийн талаар мэдээлэл өгөхөд эрт байгаа аж.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж