Дундговь аймгийн Ардчилсан намын хорооны хурад өчигдөр орой 19 шөнийн 02 цаг өнгөртөл хуралдаад, өнөөдөр үргэлжлэн хуралдахаар болжээ. Харин өчигдөр тус намаас "Мон-Уран"-ны Б.Наранхүүг нэр дэвшүүлэхээр ярилцсан юм. Урьд нь нэр дэвшихээр яригдсан Б.Мөнхболор, Б.Ургамалцэцэг, Ж.Равдандорж нар ч энд хүрэлцэн ирсэн байлаа. Энд мөн УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэн нэр дэвшинэ гэсэн яриа ч байв. Гэтэл Б.Мөнхболор нэрээ татаж, Р.Эрдэнэбүрэн тойрогт энэ удаа нэр дэвшихгүйгээр шийдсэн тухай захиаг намын хороонд ирүүлжээ. Харин Б.Ургамалцэцэг, Ж.Равдандорж, Р.Эрдэнэбүрэн нар намын листэнд орох эрхтэйг ҮЗХ-нд уламжлах болов. Хуралдаан өнөөдөр 14.00 цагаас үргэлжилнэ.
С.ПҮРЭВСҮРЭН
/Дундговь аймаг/.
/Дундговь аймаг/.