
Spotify-гийн гар утас болон iPad-нд зориулан гаргасан App нь хамгийн эрэлттэй App-уудын тоонд багтаад байгаа юм.
Уг App-ыг суулгаснаар хэрэглэгч 15 сая гаруй дууны сангаас хүссэн дуугаа сонсох боломжтой.
Энэхүү үйлчилгээ нь АНУ, Канад, Швед, Франц зэрэг цөөн оронд хэрэглэгдэх боломжтой байсан.
Харин энэ тавдугаар сараас эхлэн Герман, Латин Америк, Шинэ Зеланд, Австралийн хэрэглэгчид уг үйлчилгээ авах боломжтой болжээ.
Т.МӨНХТҮВШИН