Монголын сагсан бөмбөгийн холбооны 17 дахь удаагийн дээд лигийн тэмцээний аваргаар “Баянзүрх Буллс” баг анх удаа тодорлоо. Г.Баттөр тэргүүтэй “Бухнууд” лигийн аварга гэх эрхэм хүндтэй цолд хүрэхэд ганцхан алхам дутуу байсан. Улмаар өчигдөр шийдвэрлэх тоглолт хийж, ялалт байгуулснаар цомын эзэд болсон юм.
Тоглолтын цувралын өмнөх тоглолтуудын адил “Хасын хүлгүүд”-ийн давамгайлал дор эхэлсэн. Тэд тоглолтын эхний хоёр үед тэргүүллийг гартаа авдаг бичигдээгүй хууль тогтсон гэхэд болно. Харин гуравдугаар үеэс “Бухнууд” сэргэлт авч, оноогоор илт тасарч эхэлсэн юм. Гэхдээ төгсгөл үед “Хүлгүүд” тооны харьцаа тэнцүүлж, улмаар цаг сунган тоглох болжээ. Хоёр ч удаа цаг сунган тоглосон тоглолт 89:86 харьцаатай “Бухнууд”-ын ялалтаар өндөрлөв.

Лигийн тэмцээний шилдгүүдийг танилцуулъя.
Тэргүүн байр: “Бридж Констракшн”-ий “Баянзүрх Буллс” – цом, өргөмжлөл, алтан медаль, 30 сая төгрөг
Хоёрдугаар байр: ХасБанкны “Хасын хүлгүүд” – өргөмжлөл, мөнгөн медаль, 10 сая төгрөг
Гуравдугаар байр: “Энержи Ресурс” компанийн “Харцага” – өргөмжлөл, хүрэл медаль
Харин энэ улирлын MVP буюу Үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг “Хасын хүлгүүд”-ийн Кимарли Уилльямс хүртэж, нэг сая төгрөгийн мөнгөн шагнал хүртсэн бол Өсөх ирээдүйтэй тоглогчоор мөн л “Хасын хүлгүүд”-ийн Б.Батжавхлан тодорчээ. Түүнчлэн Ц.Азбаяр Гурван онооны шидэлтийн аваргаар шалгарсан байна.
МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБОО