Италид дөрөв хоногийн гашуудал зарлав

Хуучирсан мэдээ: 2012.05.22-нд нийтлэгдсэн

Италид дөрөв хоногийн гашуудал зарлав

Бриндизи хотын нэгэн лицейн хажууд болсон дэлбэрэлтийн улмаас 16 настай Мелисса Басси гэдэг охин амиа алдсаны дараа Италид ерөнхий сайд Марио Монтийн шийдвэрээр бямба гаригт буулгасан төрийн далбаа мягмар гаригийг дуустал өргөгдөхгүй.

Бриндизийн дэлбэрэлтийн ард мафи байж магадгүй. Гэхдээ мөрдөн байцаалт янз бүрийн хувилбараар ажиллаж байна.

Энэ цагаар Италийн хойд нутагт дахин газар хөдлөв. Давтан газар хөдлөлт 5,1 магнитуттай байлаа. Энэ нь ням гаригийн өглөө гарсан газар хөдлөлтийн дараах хамгийн хүчтэй чичирхийлэл болжээ.

Түүний улмаас хүний амь үрэгдээгүй ч түүхийн дурсгалт байшингууд нурсан байв. Эмилия-Романья муж газар хөдлөлтөд хамгийн ихээр хэлмэгдсэн муж болов.

Хамгийн анхны газар хөдлөлтийн улмаас нийтдээ зургаан хүн үрэгдээд байна. Байшингийн хананд дарагдсан гал сөнөөгч хүний биеийн байдал хүнд байгаа гэнэ.

Үүний зэрэгцээ амь алдагсадын дунд айж сандарснаас болон зүрх нь хаагдсан герман эмэгтэй ба 103 настай итали эмэгтэй хоёр байгаа гэнэ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж