270 хүний аминд хүрсэн этгээд өөд болов

Хуучирсан мэдээ: 2012.05.22-нд нийтлэгдсэн

270 хүний аминд хүрсэн этгээд өөд болов

Тавдугаар сарын 20-нд Шотландын Локерби хотын дээгүүр нисч явсан зорчигч тээврийн онгоцыг дэлбэлсэн террорист халдлагыг зохион байгуулсан тусгай албаны ажилтан гэртээ нас баржээ.

Биеийн эрүүл мэндийн байдлаар Английн шоронгоос суллагдан Ливид ирсэн аль-Меграхи 59 насандаа хорт хавдрын улмаас нас баржээ.

Тэрээр Локербэд 1988 онд онгоц дэлбэлэх ажлыг зохион байгуулж, үүний улмаас  270 хүн амиа алдсан юм. Британийн шүүх 2001 онд Абдель Бассет Али аль-Меграхийг аллага зохион байгуулсан буруутай гээд бүх насаар нь хориг ялаар шийтгэжээ. Тэрээр энэ хэргийн улмаас шийтгэгдсэн цорын ганц хүн болсон байна.

Ливийн засаг захиргаа 2009 онд аль-Меграхийг  нойр булчирхайн хорт хавдар туссан гэдэг шалтгаанаар чөлөөлүүлж чадсан юм. Хүмүүнлэг сэтгэлийн улмаас 57 настай алуурчинг өршөөж буйгаа тэр үед Шотландын Хууль зүйн сайд Кенни МакЭскил (Kenny MacAskill) зарласан юм. Түүнд гурван сарын нас үлдсэн гэж байв. Гэтэл түүнийг эмчийн зөвөлгөөгүйгээр сулласан байжээ. Хожим аль-Меграхи 2011 онд Мауммар Каддафийг дэмжсэн нэгэн цуглаанд оролцож байлаа.

WikiLeaks сайтын нийтэлсэн баримтаар түүнийг чөлөөлж болох санааг Британийн эрх баригчид Ливид санал болгосон байж магадгүй ба үүний төлөө Британийн ВР компани Ливиэс хөнгөлттэй нөхцлөөр нефтийн орд газрыг эзэмшихээр болж байсан аж.

Аль-Меграхийг чөлөөлсөн нь уг алан хядлагад 189 иргэн нь үрэгдсэн АНУ-ыг томоохон шүүмжлэл гаргахад хүргэсэн юм. Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон уг хэргийн мөрдөн байцаалтыг дуустал явуулахыг шинэ эрх баригчдаас шаардсан байв. Энэ жилийн гуравдугаар сард Ливийн Дотоод хэргийн сайд, Лондон Каддафийн дэглэмтэй хэрхэн хамтран ажиллаж байснаа ил гаргатал Британийн мөрдөн байцаагчдыг нутагтаа оруулахгүй гэсэн байв.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж