Агуу гэх Карлын нэрэмжит шагналыг 1950 оноос хойш Аахен хотноо гардуулж иржээ. Европыг нэгтгэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн хувь хүмүүс ба байгууллагыг уг шагналаар шагнадаг. Улаан өндөгний баяраас 40 хоногийн дараа буюу Тэнгэрт хальсны өдөр гэх христийн баяраар шагналыг гардуулдаг уламжлалтай юм.
Шагналтнуудаар тухайн үедээ Европын Төв банкыг толгойлж байсан Жан-Клод Трише, экс-ерөнхийлөгч Билл Клинтон, Их Британийн ерөнхий сайд асан Тони Блэйр нар тодорч байсныг Associated Press тэмдэглэсэн байв.
Вольфганг Шойбле Сангийн сайдаар 2009 оноос хойш ажиллаж байна. Меркелийн өмнөх Засгийн газарт тэрээр Дотоод хэргийн сайд байсан юм. Шойбле нь хоёр Герман нэгдэхээс өмнө засгийн газарт орж байсан цорын ганц хүн. Канцлер Гельмут Коль түүнийг сайд болгож байжээ. Тэрээр 1991 онд “ХБНГУ-ын өмнө байгуулсан зүтгэлийн төлөө” одонгоор шагнагдаж байв.