”Зөвшөөрөл аваагүй бол лицензийг цуцална”

Хуучирсан мэдээ: 2012.05.22-нд нийтлэгдсэн

”Зөвшөөрөл аваагүй бол лицензийг цуцална”

Өмнөговийн Овооттолгойд үйл ажиллагаа явуулж буй “Саус гоби сэндс” компани хяналтын хувьцааныхаа дийлэнх хувийг Хятадын төрийн өмчит “Чайлко” компанид зарахаар яриа хэлэлцээр хийж байгаа мэдээлэл дуулиан тарьж, Монголын улстөрчдийг түргэн авхуулахад хүргэсэн. Тиймээс зарим гишүүд Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг санаачилж, УИХ-аас өнгөрсөн долоо хоногт тэрхүү хуулийг баталсан байгаа. Энэхүү хууль батлагдсанаар “Саус гоби сэндс” болон “Чайлко”-гийн хооронд яригдаж байсан гэрээ хэлэлцээрийн асуудал хэрхэн шийдэгдэхийг Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга, Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Б.Батжаргалаас тодрууллаа.

-Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжүүдэд га­даа­­­дын хөрөнгө оруулалтыг зо­хи­цуулах тухай хуулийг УИХ өнгөрсөн долоо хоногт хэ­лэл­­цэж, баталлаа. Уг хуу­лиар “Саус гоби сэндс” болон “Чайлко”-гийн хоо­ронд яриг­даж байсан гэрээ хэлэл­цээр хэр­­­хэн шийдэгдэхээр байгаа вэ?

-Өмнөговийн Гурвантэс сумын нутагт орших Овооттолгойд үйл ажил­лагаа явуулж буй “Саус гоби сэндс” компани хяналтын хувь­цааны­хаа дийлэнх хувийг Хятадын төрийн өмчит “Чайлко” компанид зарах тохиолдолд Монгол Улсын Засгийн газраас заавал зөвшөөрөл ава­хаар болсон. Хуульд тэгж заасан байгаа.

-Хэрвээ Монгол Улсын Зас­гийн газраас зөвшөөрөл авах­гүйгээр хувьцааныхаа ихэнх хувийг зарчихвал ямар хариуц­лага тооцох вэ?

-Ашигт малтмалын тусгай зөвшөөр­лийг нь  хураана. Ганцхан  “Саус гоби сэндс” компани дээр ярьж байгаа асуудал биш гэдгийг ойлгож байгаа биз дээ. Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг зохи­­цуулах тухай хуулиар тухайн ком­пани хувьцааныхаа дийлэнх хувийг гадаадынханд зарлаа гэхэд Засгийн газраас зөвшөөрөл авна гэсэн үг.

-Зарим хүмүүс төр хэтэрхий хувийн хэвшлийнхний асуу­далд оролцож байна хэмээн шүүмжлэнгүй хандаж байгаа. Хоёр компанийн хоорон­дын худалдах, худалдан авах асуу­далд төр оролцож байгаа нь гадаа­­дын хөрөнгө оруулагч­дад айдас төрүүлж байна гэсэн байр суурьтай байгаа юм билээ?

-Аль ч улс оронд стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг зохи­цуу­лах хууль байдаг. Монгол Улсад ийм хууль байх ёстой гэж бодож байна.

-Ингэхэд Хөгжлийн банк өнгөрсөн гуравдугаар сард хөрөнгийн зах зээлээс 600 сая ам.доллар  босгосон. Тэр хөрөнгийг юунд зарцуулж бай­гаа вэ. Уг нь төмөр зам болон авто зам барих, Сайншандын хүнд аж үйлдвэрийн цогцол­борыг барихад дээрх мөнгийг зарцуулна гээд байсан биз дээ?

-Юунд ч зарцуулаагүй байгаа. Хөгжлийн банк дээр санхүүжүүлэх төсөл ирээгүй байна. Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамнаас төмөр замын төсөл нь ирчихвэл бид өнөө­­дөр ч санхүүжүүлэхэд бэлэн бай­­гаа. Төмөр зам барих асуудлаа шийд­­­­­вэрлэж чадаагүй байна шүү дээ.

-Хий дэмий мөнгө төлж байх­аар өөр төслийг сан­хүү­жүүлж болдоггүй юм уу?

-Болохгүй л байна. Гэхдээ бас огт зүгээр хадгалж байхаар Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт 50 тэрбум төгрөгийн санхүүжүүлэлт хийхээр болсон. Өөрөөр хэлбэл, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгох банкуудад 50 тэрбум төгрөгийн санхүүжүүлэлт хийхээр болсон.

-Засгийн газраас хэрэг­жүүлж буй жилийн зургаан хувийн хүүтэй зээлийг Төрийн банк болон Капитал банкаар олгохоор болсон. Гэтэл тэдгээр банкууд иргэдэд зээл өгөхгүй байгаа шалтгаанаа Хөгжлийн банк санхүүжилтээ хийхгүй бай­гаа гэдгээр тайлбарласан байна лээ?

-Өнөө маргаашгүй арилжааны банкуудын дансанд мөнгөө хийнэ. Төрийн банктай гэрээ байгуулсан. Тэгэхээр тун удахгүй иргэд жилийн зур­гаан хувийн хүүтэй зээлээ авч эхлэх юм.

Ж.ЭРХЭС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж