Дорнод аймагт мэргэжлийн ур чадвар сайтай, хариуцлагатай мэргэжлийн ажилчин бэлтгэх Политехникийн коллежийн нээлтийн ажиллагаа өнгөрсөн долоо хоногт болжээ. Тус коллеж нь экологи, байгаль хамгаалал, жолооч, автомашины засвар, гягтлан бодох бүртгэл, малын эмч, нефть, хийн олборлолтын оператор, цахилгаан тоног төхөөрөмж угсрагч, технологийн шугам угсрагч, засварчин, токарьчин-фрезерчин, гагнуурчин, баяжуулагч, худалдааны газрын үндсэн ажилтан, хоол, нарийн боов үйлдвэрлэлийн ажилтан, монгол ур дархан, гутал засвар, захиалга, үсчин, гоо сайханч, зөөлөн эдлэлийн эсгүүрчин оёдолчин мэргэжлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг бөгөөд ирэх зургадугаар сараас эхлэн Оюутолгой төсөлд 100 гаруй ажилчид бэлтгэн нийлүүлэх юм байна.
Э.Сараа