Дэд сайд Г.Тэнгэр Узбекистаны дэд сайдтай уулзав

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

Дэд сайд Г.Тэнгэр Узбекистаны дэд сайдтай уулзав

НҮБ-ын АНДЭЗНК-ын 68 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны Дэд сайд Г.Тэнгэр Узбекистан Улсын Гадаад эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалт, худалдааны дэд сайд Б.Абдусаматовтай уулзаж хоёр талын харилцаа, далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгарч буй асуудлаар санал солилцов.
Дэд сайд Г.Тэнгэр уулзалтын үеэр түүхэн уламжлалт харилцаатай Узбекистан Улстай харилцаагаа өргөжүүлэхийн төлөө байдгаа онцолж, манай улсад айлчлах урилгатай Ерөнхийлөгч Ислам Каримов ойрын үед цаг боломж гарган айлчлалаа хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Өнгөрсөн сард болсон Монгол, Узбекийн хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд хэд хэдэн соёлын арга хэмжээ зохион байгуулсныг Дэд сайд Г.Тэнгэр сайшааж, энэ жил Ташкент хотноо болох хоёр талын улс төрийн зөвлөлдөх уулзалтад манай ГХЯ-ны төлөөлөгчид оролцохоор төлөвлөж байгааг дурдав гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж