“Шинэ үе” хүүхдийн жүжиг толилуулна

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

“Шинэ үе” хүүхдийн жүжиг толилуулна

Хүүхдэд зориулсан уран бүтээл нэгээр нэмэгдэх нь. Удахгүй тохиох хүүхдийн баярт зориулан “Шинэ үе” продакшны уран бүтээлчид “Сар нуусан шөнө” жүжгийг тайзнаа дэлгэхээр ажилдаа оржээ. Хүүхдэд зориулсан энэхүү бүтээлээ тэд энэ сарын 28-аас ирэх зургадугаар сарын 1-нийг дуустал тоглох юм. Жүжгийн ерөнхий найруулагчаар “Шинэ үе” продакшны захирал, жүжигчин Н.Ариунболд ажиллаж байгаа гэнэ.

А.ЗУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж