Өсвөрийн хөлбөмбөгчид “АС Милан”-тай хамт

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

Өсвөрийн хөлбөмбөгчид “АС Милан”-тай хамт

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаярын санаачлагаар өнгөрсөн жил нийслэлийн хүүхэд багачууд зуны амралтаараа зусланд амрангаа Италийн алдарт АС Милан багийн дасгалжуулагч ах нараараа хөлбөмбөгийн спортыг заалгаж байсан. Тэгвэл өнөө жил ч хотын дарга хүүхдүүдэд ийм боломжийг олгож, Итали улсын Милан хотын “АС Милан” клубтэй хамтран “Миланы өсвөрийн зуслан 2012” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, Сүхбаатар дүүргийн 6 дугаар сургуулийн биеийн тамирын талбайд өнөөдөр нээлтээ хийлээ. Милан хотоос Марко Шембри, Андрей Кавичеоли, Давидэ Корти, Данило Тедолди, Алисандро Бертони, Перлуги Претэ, Жианлука Ангелуки нарын дасгалжуулагчид хүрэлцэн ирсэн бөгөөд Лхагва гаригт 20 дугаар зууны Италийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Франко Барези Улаанбаатарт ирэх юм. Италийн дасгалжуулагчид ирэх Бямба гариг хүртэл Монголын Хөлбөмбөгийн холбооны талбай болон 6, 84, 97 дугаар сургуулийн биеийн тамирын гадна талбайд хүүхдүүдэд сургалт явуулахаас гадна хөлбөмбөгийн дасгалжуулагч, багш нарт зориулсан онол, дадлагын сургалт явуулахаар төлөвлөжээ. Өнгөрсөн жил зуслан сургалтанд хамрагдсан хүүхдүүдээс 3 хүүхдийг шалгаруулж, Италид болсон “дэлхийн хүүхдийн зуслан”-д оролцуулж байсан. Өнөө жил ч мөн тооны хүүхдийг шалгаруулах юм.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж