Тиймээс тоглолтыг зохион байгуулагчид болоод “Монгол Эгшиглэн” хамтлагийн хүүхдүүдийн зүгээс нийт Монголын ард түмэндээ болон барилгийн компанийн дарга удирдлага, ажилчид албан хаагчид, энэ чиглэлд хувиараа болон байгууллагаараа бизнес эрхэлдэг хүмүүс хандан уриалга дэвшүүлж байна.
Хүүхэд багачууд хүүхдийнхээ төлөө хандив өргөж буй, “Хүүхдийн төлөө За гэж хэлцгээе” уриан дор нэгдэж, ЭХЭМҮТ-ийн мэс заслын дараах эрчимт эмчилгээний тасгийн, сахиурын таван өрөөг шинээр бий болгон тохижуулах үйлст дэмжлэг үзүүлж барилгын материал, цахилгаан бараа, зэрэг бараа бүтээгдэхүүнээр дэмжлэг үзүүлэхийг хүсч байгаа аж.
Чин сэтгэлээсээ дэмжиж ажиллах хувь хүн, албан байгууллагуудад “Хүүхдийн төлөө За гэж хэлцгээе” хэмээн уриалга дэвшүүлж байна. Уриалгыг дэмжиж, дэмжиж ажиллах байгууллага, хувь хүмүүс 50054441, 89004147, 96635200, 98118232 утсаар холбоо барьж болох гэнэ.