Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын “Нээлттэй хаалганы өдөр” маргааш 10-14.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болно. Өдөрлөгт Нийгмийн, хамгаалал, хөдөлмөрийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Сэргээн засалтын үндэсний төв, Хөдөлмөрийн нөхцөл мэргэжлийн өвчин судлалын үндэсний төв, Хөдөлмөрийн төв бирж, Хүүхэд хамгааллын төв, Хүнс тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөр, төсөл, Нийслэлийн хөдөлмөрийн газар, Нийслэлийн халамжийн газар зэрэг байгууллагууд оролцож иргэдэд “Нэг цэгийн үйлчилгээ” үзүүлэх юм.
Өдөрлөгийн үеэр иргэд тэтгэвэр тэтгэмж, нийгмийн даатгал, хувьцаа, хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс, ажлын байр зуучлал, нийгмийн халамж зэрэг нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын бүхий л үйлчилгээ, мэдээ мэдээллийг нэг дороос авах боломжтой.
Энэ үеэр Хөдөлмөрийн төв бирж “Ажил амьдралын гараа” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулж, их, дээд сургууль, коллеж төгсч буй оюутан залуусыг ажил олгогчидтой уулзуулах, тэднийг ажлын байранд зуучлах зэрэг үйлчилгээг үзүүлэх ажээ.
Б.БОЛОРСҮХ