
Рок попын ертөнцөд шинэ хамтлаг бэлтгэх зорилготой энэхүү шоуг урьд нь “Харанга” хамтлагийн хөгжимчин, ая зохиогч, дуучин, гавьяат жүжигчин Ц.Чулуунбат болон Соёлын тэргүүний ажилтан, дуучин Ж.Алтанцэцэг нар шүүж байсан удаатай. Харин энэ удаагийн шоуг ямар уран бүтээлч шүүхийг зохион байгуулагчид дэлгээгүй юм. Уг шоунаас төрөн гарсан анхны хамтлаг болох “Anemone”-ын охид сүүлийн үед нам жим байх болсон. Харин хоёр дахь хамтлаг болох “Extacy”-ийн тухайд анх “dance” урсгалаар найман гишүүнтэй сүржин гарч ирсэн ч одоо дөрвөн гишүүнтэйгээр дуучин Ж.Алтанцэцэгийн “Pro sound” студид өөрийн бэлтгэлийн байртай болон анхны цомгийн ажилдаа орсон гэдгээ дуулгасан юм.