Инфляци хоёр оронтой тоонд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Инфляци хоёр оронтой тоонд хүрлээ

УИХ-ын хаврын чуулганаар 2010 оны Монгол Улсын тєсєвт тодотгол хийхтэй
зэрэгцэн инфляци хоёр оронтой тоонд хvрч байна. Vvнийг парламентын
болон, Засгийн газрын гишvvд ч хvлээн зєвшєєрч, толгой дохихдоо хvрчээ. Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал тєгсгєлийн шатандаа орж, Азийн эдийн засаг сэргэн, vнэт металл, газрын тосны vнэ тогтворжиж олны хэлдгээр хєлєє олж байхад манай улсын эдийн засагт дорвитой єєрчлєлт гаралгvй, харин ч инфляци єсєх хандлага бий болсон нь манай улсын дотоод хvчин зvйлээс хамааралтай гэдгийг эдийн засагчид єгvvлж байна. Байдал энэ хэвээрээ vргэлжилбэл энэ оны эцэс гэхэд инфляци 15-16 хувьд хvрч ч болохыг мэргэжилтнvvд сануулж эхэллээ. Гэтэл тєр, засгийн зvгээс vvнд тодорхой ач холбогдол єгєлгvй хэвийн vзэгдэл мэт хандаж байна. Єнгєрєгч 2009 оны эцэст инфляци 34 хувьд хvрч байхад Хvний хєгжил сангаас олгож буй 70 мянган тєгрєгийн балгаар ийм болчихлоо гэсэн тайлбар хийж суусан Засгийн газар одоо ч vvнийгээ давтах нь. Ямартай ч инфляци хоёр оронтой тоонд хvрэхэд нєлєєлсєн гол хvчйн зvйлvvдэд цаашид тєр, засгийн зvгээс анхаарлаа хандуулахгvй бол 2012 оны сонгууль хvртэлх хугацаанд бид "давхар дугуйтай" л гэлдэрнэ.

НАМУУДЫН АМЛАЛТ, ЦАЛИН НЭМЭХ СУРГААР ИНФЛЯЦИ ХОЁР "ХЄЛТЭЙ БОЛДОГ"
Засгийн эрхийг єнгєн дээрээ эв нэгдэлтэй барьж буй мэт харагдах хоёр намын сонгуулийн амлалт 2008-2012 онд инфляцийг нэг оронтой тоонд байлгаж дийлэхгvй л болов уу. "Эх орны хишиг", "Эрдэнийн хишиг" нэртэй 1.0-1.5 сая тєгрєгийн амлалт нь эцэстээ Хvний хєгжил сангаас иргэн бvрт нэг сая тєгрєг олгохоор болсон. Vvний эхлэлийг шахаж шаардуулсны эцэст ард иргэдээ хєгшин залуу, хєгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгvй, хvvхэд, багачууд хэмээн алагчилж байж цагаан сарын ємнєхєн нэг хvнд 70 мянган тєгрєг тараасан. Vлдсэн иргэддээ єнгєрєгч дєрєвдvгээр сарын 15-наас эхлэн 70 мянгыг нь олгож байгаа.Энэ мєнгєний сургаар бараа бvтээгдэхvvний vнэ єсч, наймаачдын магнай тэнийсэн. Тиймээс инфляци єсєх суурийг тавьж, микро эдиин засгииг сvирvvлж байна гэхэд болно. Хаврын улиралтай зэрэгцэн гудамжны тэмцэл эхэлж Засгийн газраас цалин хєлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдvvлэхийг шаардаж ажил хаяхдаа тулж байв. Засгийн газар энэ оны аравдугаар сарын 1-нээс тєрийн албан хаагчдын цалинг 30 хувиар нэмэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр тєрийн байгууллагынхны цалин хєлс 30 хувиар нэмэгдэж, хариуд нь инфляци хоёр оронтой тоонд хvрснийг Засгийн газар албан ёсоор зарлах л vлдсэн.

Саяхан Сангийн сайд С.Баярцогт хэвлэлд єгсєн ярилцлагадаа "Тєрийн албан хаагчдын цалинг 30 хувиар нэмэгдvvлснээр энэ оны эцсээр инфляци хоёр оронтой тоонд хvрнэ" хэмээсэн нь дээрхийг хvлээн зєвшєєрсєн хэрэг ажээ. Эндээс харахад, єнгєрєгч хоёрдугаар сард Дэлхийн банкны Суурин тєлєєлєгч Аршад Сайедын хэлсэн vг нэгийг бодогдуулахад хvрлээ. Тэрбээр "2010 оны нэгдvгээр сарын сvvлчээр танай улсын хувьд эдийн засагт нааштай єєрчлєлт гарч байна. Хамгийн тvрvvнд инфляци 4.5 хувьтай гарсан нь онцлох сайн мэдээ. Цаашдаа vvнийг тогтвортой барихын тулд тєр, засгийн зvгээс нийгмийн халамж руу чиглэсэн бодлогоо эргэн харах хэрэгтэй. Мєн байгалийн баялаг, уул уурхайгаас хэт их орлого тєлєвлєхгvйгээр тєсвийн зардлаа хэмнэж, vр ашиггvй тєслийг санхvvжvvлэхээ зогсоох зэрэгт анхаарвал эдийн засгийн єсєлтийнхєє хурдыг сааруулахгvйгээр явж чадна" хэмээж байсан юм. Гэтэл бодит байдал эсрэгээрээ болж инфляци хоёр оронтой тоонд хvрлээ. Vvн дээр ташуур єгєх нэгэн чимээ улс тєрийн хvрээнээс наашилж байна. З.Энхболд, С.Эрдэнэ тэргvvтэй Ардчилсан хvчний холбооныхон "АН-ын амлалт биелсэнгvй" хэмээн vзэж ард иргэдэд дахиад л мєнгє тараах сураг байна. Энэ мэтээр ард иргэдээ мєнгєєр угжиж эхэлбэл инфляци хоёр оронтой тооноос хальж дифляци болохыг ч vгvйсгэх аргагvй.

МОНГОЛБАНК, САНГИЙН ЯАМ ХОЁР ИНФЛЯЦИД ТАШУУР ЄГЧ БАЙНА
Инфляцийн галзууралд Монголбанк, Сангийн яам хоёр тодорхой хэмжээнд буруутай. Тэдний єнєєдрийг хvртэлх хугацаанд явуулж буй эдийн засаг, мєнгєний талаарх бодлого нь нvдээ олоогvйн улмаас ийм байдалд хvрээд байгаа гэдгийг захын эдийн засагч ч хэлнэ. Тvvгээрч vл барам Монголбанкны ерєнхийлєгч Л.Пvрэвдорж, Сангийн сайд С.Баярцогт нар "Монгол Улсын банкны салбарын бvтцийн єєрчлєлт" нэртэй тєлєвлєгєє хэрэгжvvлж эхлээд байгаа. Дєрєвдvгээр сарын эхээр олон улсын санхvvгийн шинжээч Карл Лингрен, Матс Жосефсон, Энген Акчакожа нарын дєрвєн хvнийг 200 мянган ам.доллараар хєлслєн лекц уншуулсан.Тус бvр нь 50 мянган ам.доллар халаасалсан дээрх эрхмvvд Монголын банкны салбарт бvтцийн єєрчлєлт хийхгvйбол болохгvй гэдгийг улстєрчдєд итгvvлсэн.Л.Пvрэвдорж ерєнхийлєгчийн энэ тєлєвлєгєєг ямар сайндаа хэвлэлийнхэн "Монголд Даашинхvvгийн пvvсийг хєгжvvлэх тєлєвлєгєє" хэмээн нэрлэж байх вэ.

Банкны салбарт бvтцийн єєрчлєлт хийснээр жижиг банкуудыг хvчээр нэгтгэж, дvрмийн санг нь нэмэгдvvлж, ємчлєгч, эзэмшигчийг нь тодруулахаас эхлээд нэлээд бужигнуулах аж. Энэхvv тєлєвлєгєєний балгаар банкинд итгэх иргэдийн итгэл буурч, тєгрєгийн хадгаламжаа валютынх болгож байна. Энэ тєлєвлєгєєг зарим эдийн засагч 1990 оны алдарт 20 дугаар тогтоолоос ч дор зvйл гэдэг. Сангийн сайд С.Баярцогт, Монголбанкны ерєнхийлєгч Л.Пvрэвдорж хоёр энэ ажлаа эрчимжvvлэхийн тулд Ємнєд Солонгосын хоёр мэргэжилтнийг зєвлєхєєрєє хєлсєлсєн байна. Зургаан сарын хугацаатай ажиллаж, сард тус бvр 50 мянган "ногоон"-ы цалин авах энэ хоёр эрхмийг С.Баярцогт, Л.Пvрэвдорж нар хәл алдан угтаж "Улаанбаатар" зочид буудалд байрлуулахаар болж. Гэтэл єнєєх хоёр нь "Улаанбаатар"-ыг голсон сурагтай. Харин хангvг иргэдийн мэдлийн гэгдэх "Сvнжингранд"-д байрлах саналаа ирvvлжээ. Энэ хоёр эрхэм ирэх долдугаар сарын 1 гэхэд банкны салбарын бvтцийн єєрчлєлтийн тєлєвлєгєєг хэрэгжvvлж, наадмын vеэр ажлаа амжуулах тухай эх сурвалж" єгvvлж байна. Монголбанкны ерєнхийлєгч Л.Пvрэвдорж "Инфляцийн єсєлтєд 70 мянган тєгрєг нєлєєлж байгаа. Энэ нь цаг зуурын vзэгдэл. Бид vvний эсрэг юу ч хийж чадахгvй" гэж байсан. Харин нєгєє талаар инфляцийн єсєлтєд ташуур ч байтугайг єгч болох банкны салбарын бvтцийн єєрчлєлтийн цаад санааг тааж уншихад тун бэрх байна. Монгол Улсын банк, мєнгєний бодлогыг гардан хэрэгжvvлэгч дээрх хоёр газрын тэргvvнvvд бvтцийн єєрчлєлт нэрийн дор Тєрийн банкыг єєрийн болгох гэсэн ажил явагдаж байна гэх хvн ч таарлаа. Тvvгээр ч vл барам Тєрийн банкийг хувьчилж авах тохиролцоон дээрээ зєрчилдвєл Л.Пvрэвдорж, С.Баярцогт хоёрын хооронд тєдийгvй МАХН, АН-ын хооронд томхон "зодоон" vvснэ гэж ойлгож болно. Энэ мэт зєрчилдєєн инфляцийг дифляци болтол нь хєєрєгдєж болох нь.

Сэтгvvлч Н.Мөнхтөр.
Улс төрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж