![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/5/3fd84c31c9ac95df/9161b129bbb8c2c5original.jpg)
Тус байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зарим газар нутгийг байгалийн цогцолбор газарт хамааруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл байлаа. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд нэр бүхий 15 газрыг байгалийн цогцолбор газарт хамааруулахаар заажээ. Нийт 15 нэр бүхий газраас Их газрын чулуу нь хамгаалалтад аваагүй байгаа. Өөрөөр хэлбэл, бусад 14 газарт тусгай хамгаалалтад байдаг тул гарах зардал бага тусна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар мэдэгдсэн юм. Эл асуудлыг гишүүдийн олонх нь гар өргөн дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.
Г.ДАРЬ