Тэдний хувьд Коппа Италиа цомын тэмцээний шигшээд шалгарсан ч “Наполи”-д хожигдож, “Стадио Олимпик” цэнгэлдэх хүрээлэнг гунигтайхан орхисон. “Ювентус”-ын ахлагч Дел Пьерогийн хувьд Туриний багийн төлөө нийт 704 тоглолтод оролцож, 290 гоол оруулсан багийн бүх цагийн үеийн түүхэнд тэмдэглэгдэхээр шилдэг тоглогчдын нэг билээ. Түүний хувьд багтайгаа шинэ гэрээ байгуулаагүй бөгөөд ирэх улиралд АНУ-ын MLS-т тоглох магадлал өндөр байна. 19 наснаасаа хойш “Ювентус”-т зүтгэсэн хашир довтлогч Сери А лиг, Коппа Италиа цомын тэмцээн, мөн Аваргуудын лигт түрүүлж байсан төдийгүй 2006 онд шигшээ багтайгаа дэлхийн аварга болж байсан түүхтэй.
Тэрбээр “Ювентус”-ыг 2006-2007 онд тоглолт наймаалцсан хэргээр Сери Б лиг рүү унахад “Хуучин ноёд”-д үнэнч гэдгээ харуулж, эргээд Сери А лиг рүү дэвшихэд гол үүрэг гүйцэтгэж байсан билээ. Тухайн үед Златан Ибрахимовч тэргүүтэй олон шилдэг тоглогч “Ювентус”-ыг орхиж байсан юм.