Google Motorola Mobility-г худалдаж авлаа

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

Google Motorola Mobility-г худалдаж авлаа

Интернэтийн ертөнцийн гигант Google компани 12,5 тэрбум ам.долларын үнээр Motorola Mobility-г худалдаж авах наймаа бүрэн гүйцэд болсон тухай BBC мэдээллээ.

Өнгөрсөн оны наймдугаар сард АНУ, Европийн холбооны монополийн эсрэг байгууллагууд “Google”-ын энэхүү наймааг зөвшөөрөөд байсан юм.

Харин энэ сарын 19-нд Хятадын тал зөвшөөрснөөр Google Motorola Mobility-г худалдан авах наймаа амжилттай боллоо.

Motorola Mobility-г авснаар Google компани өөрийн Андройд системийг улам хүчирхэгжүүлж, гар утас болон таблетын зах зээлд ноёрхолоо тогтоохоор чармайж байгаа юм.

Google "Бид үргэлж шинэчлэл хийж, шинийг эрэлхийлж байдаг нь бидний амжилтын үндэс. Үүний маань үргэлжлэл болгон бид Motorola-г өөртөө нэгтгэж байна. Google болон Motorola-ийн нэгдэл нь Андройд бүтээгдэхүүний зах зээлд томоохон амжилт дагуулна” хэмээн мэдэгджээ.

Гар утас, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэдэг “Motorola Mobility” компани өөрийн эзэмшлийн 25 мянган патентын хамт ийнхүү “Google”-ийн эзэмшилд очлоо.

Н.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж