“Хүүхэлдэйн театр”-ынхан хилийн чанадыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

“Хүүхэлдэйн театр”-ынхан хилийн чанадыг зорилоо

Монгол Улсын Хүүхэлдэйн театр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр  хилийн чанадад тоглолт хийнэ. Тус театр нь ЮНЕСКО-гийн дэргэдэх UNIMA буюу Олон улсын хүүхэлдэйн театрын холбооноос зохион байгуулж буй  Олон улсын хүүхэлдэйн их хурал, их наадамд оролцохоор урд хөршийн Ченду хотыг зорилоо. Наадмын хүрээнд манай уран бүтээлчид “Ногоон дарь эх” хүүхэлдэйн домогт жүжгээ энэ сарын 31-нд болон зургадугаар сарын 1-ний өдөр тоглох юм байна.

Гэхдээ тус театрын хамт олон Монголын хүүхэд, багачууддаа зориулж, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр бага тайзнаа “Могжоохон даагатай жогжоохон хүү” жүжгээ, их тайзнаа Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Дашдондогийн уран бүтээл “Дондог ахын найзууд” уран бүтээлээрээ бэлэг барих гэнэ. Тоглолт энэ сарын 25-наас ирэх зургадугаар сарын 1-нийг дуутал үргэлжлэх юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж