УИХ-ын сонгууль болохоос өмнө иргэний үнэмлэхээ хаясан, хугацаа нь дууссан 60 гаруй мянган иргэнийг цахим үнэмлэхжүүлэх боломжтой гэж үзсэн. Үүнтэй холбоотойгоор нийслэл, дүүргийн хороодод бүртгэл явуулж эхэлжээ.
Энэ сарын 26-ныг хүртэл зарим дүүргийн хороод бүртгэл явуулах болсныг иргэдэд мэдээлж эхэлсэн байна.
Иргэний үнэмлэхний хугацаа нь дууссан, 25 болон 45 настай иргэд бүртгүүлснээр цахим иргэний үнэмлэхтэй болох боломжтой ажээ.
Юутай ч өнөө өглөөнөөс эхлэн бүртгэл эхэлсэн байна.
Л.Дэлгэр
Эх сурвалж: WWW.MMINFO.MN