Авлигатай тэмцэх газрынхан энэ сарын эхээр Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийг “Саусгоби сэндс” компанийн хэрэг явдалтай холбогдуулан сэжигтнээр татан шалгаж эхэлсэн юм. Түүнийг сэжигтнээр татан Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулснаас хойш 14 хоног өнөөдрөөр дуусч байгаа аж. Хуулиараа 14 хоног дотор багтаан яллагдагчаар татахгүй бол сулладаг. Гэхдээ эх сурвалжаас авсан мэдээллээр Д.Батхуягийг одоогоор суллаагүй байгаа юм байна.
Г.ДАРЬ