Yahoo, Alibaba 7.1 тэрбумын наймаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

Yahoo, Alibaba 7.1 тэрбумын наймаа хийлээ

Интернэтийн томоохон компани Yahoo Хятадын хамгийн том интернэт компани болох Alibaba-гийн 40 хувийг эзэмшдэг. Alibaba энэхүү 40 хувийнхаа тал хэсгийг буюу 20 хувийг 7,1 тэрбум ам.доллараар буцаан худалдаж авсан тухай өнөөдөр мэдээллээ.

Энэ мөнгөний 6,3 тэрбумыг бэлэн мөнгөөр 800 саяыг нь удахгүй гаргахаар бэлтгэж байгаа хувьцаагаар төлөх аж.

Yahoo компани сүүлийн нэг жилийн хугацаанд интернэт зар сурталчилгааны зах зээлээ Google Facebook компаниудад алдаж, ашиг орлого нь буураад байгаа юм.

Шинжээчдийн үзэж байгаагаар энэхүү наймаа Yahoo-гийн хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөх, хөрөнгө оруулалт хийх зэрэг хэрэгтэй. Харин Alibaba-гийн хувьд Yahoo-гийн эзэмшилд үлдсэн 20 хувиа удахгүй буцаан авч, өөрийн байр сууриа бататгах гэнэ.

Н.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж