МАСOХ хурлаа хойшлуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

МАСOХ хурлаа хойшлуулжээ

Энэ сарын 8-нд Монголын ардчилсан социалист оюутны холбоо дөрөвдүгээр их хурлаа зарлаж ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг солих гэж байгаа талаар бид мэдээлж байсан. Гэтэл энэ удаа дотоод дүрмээ зөрчиж ээлжит их хурлаа зарласан хууль бус үйлдэл гэж зарим гишүүд нь гомдол гаргасан учир МАСОХ дөрөвдүгээр их хурлаа хойшлуулсан байна. Тус байгууллагын дотоод дүрэмд удирдлагыг огцруулах болон солиход МАСОХ бага хурлаа хуралдуулж гишүүдийн саналаар эцэслэн шийдвэр гарах ёстой гэж дотоод дүрэмдээ заасан байдаг аж. Гэсэн ч хуралдааныг зарласан хүмүүс энэ долоо хоногт багтаж дөрөвдүгээр их хурлаа хийхээр товлож байгаа гэнэ. МАСОХ-ын тэргүүнээр МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нь өөрийн талын хүн болох JCI байгууллагын гадаад харилцаа хариуцсан газрын дарга Н.Анхбаярыг ерөнхийлөгчөөр нь тавихаар зүтгүүлж байгаа аж. Харин өнөөдрийн байдлаар МАСОХ-ын ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг гүйцэтгэж байгаа Б.Чулуунбат нь МАХН-ын ирээдүйтэй боловсон хүчин, ирэх 2012 оны парламентын сонгуульд нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байна. МАСОХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Батсайхан нь Төв аймгийн газрын албаны дарга болох тухай яригдаж байгаа аж.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж