
“Эрүүл нийгэм” иргэний хөдөлгөөний тэргүүн Б.Хосбаяр “Долдугаар сарын 1-ний хэрэгт цагдаагийн хуучин дарга нарыг холбогдуулан шалгаж байгаа. Гэтэл шүүх хурал зориудаар хойшлогдоод байгаа нь тодорхой байна. Цагдаагийн дарга нар нь хэн буудах тушаал өгснийг нууж байгаа. Гэтэл хэн өгсөн нь тодорхой. С.Баяр, Ц.Мөнх-Оргил хоёр энэ хэрэгт холбоотой байж таарна. Нэн түрүүнд долдугаар сарын 1-ний хэргийн буруутай эзнийг яаралтай олж тогтоомоор байна. С.Баяр Баянгол дүүрэгт нэр дэвшихээр сонгуулийн штабаа байгуулан зэхэж байгаа сурагтай. Гэтэл өөрөө гадаад явсан гэсэн. Харамсалтай нь, мэдэх хүн алга. Үймээний үеэр 275 залуу нэгээс найман жилийн хорих ял сонсч, хоригдсон. Би ч бас хэлмэдсэн. Энэ 275 хүнийг цагаатгах хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө ард түмнээсээ уучлалт гуйж байсан шүү” гэж байлаа.
Дээрх хөдөлгөөнүүдийн гишүүд, дэмжигчид УИХ-ын гишүүн С.Баяр, Ц.Мөнх-Оргил нарыг УИХ-д дахин нэр дэвшиж сонгогдсоноор УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдал гэх эрх ямба олж авна хэмээн сэрдэж байгаа аж. Тиймээс тэднийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх хүсэлтээ МАН-д хүргүүлэхээр болсон байна.