![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/11/1141f53d463115e4/af5601a39893e04bbig.jpg)
Тиймээс УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин намын хорооны хурлыг орхин гарахдаа хоёр нэр дэвшигчдээ “Та хоёрт хоёуланд нь амжилт хүсье. Нэгийгээ битгий үлдээгээрэй, хоёулаа УИХ-д гараарай. С.Эрдэнэ дарга та намайг намын гишүүдэд гурван жил муулсан. Тэглээ гээд таны нэр хүнд өссөн юм алга, би ч муудсан юм алга. Харин сонгуулийн үлдсэн хугацаанд дахиж тийм зүйл хийгээрэй, танд л муу болно шүү. Нам намайг арай ч нэг бие даах байдал руу явуулчихгүй байлгүй дээ” гэсэн үг хаяад гарчээ. Хэрвээ Ардчилсан намын ҮЗХ Баянгол дүүргийн намын шийдвэрийг энэ хэвээр нь баталбал УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин тойроггүй хоцорч, нэг бол намын листэд жагсах, үгүй бол бие даахаас өөр сонголтгүй болно. Тиймээс Х.Тэмүүжин гишүүн ч бас “хаяагаа манасан” хариуг С.Эрдэнэ даргад өгсөн байна. Удахгүй болох УИХ-ын сонгуулиар бие даагч Х.Тэмүүжин, Ардчилсан намын нэр дэвшигч С.Эрдэнэ хоёрын хэн нь хол явах вэ гэдэг дээр Ардчилсан намын дарга нар мөрий тавих л үлдлээ.