Эмч сувилагч нар гарын авлагатай болно

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

Эмч сувилагч нар гарын авлагатай болно

Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр мэргэжлээс шалтгаалсан өвчин, эмгэг эмчилгээ, оношилгооны удирдамжийг танилцууллаа.

Монгол Улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд мэргэжлээс шалтгаалсан өвчлөл нэмэгдэж, тэр дундаа уул уурхайн салбар болон нарийн мэргэжлийн салбарт  мэдрэлийн систем, мэдрэхүйн эрхтний өвчлөлт, хиймийн бодисын хордлого зэрэг өвчлөл их гарах болсон байна. Тиймээс Дорнод Сибирийн Анагаах ухааны Мэргэжлийн  өвчин судлалын төв болон Монголын Эрүүл мэндийн төвтэй хамтран, бүтэн хоёр жилийн турш судалгаа явуулан, “Мэргэжлээс шалтгаалах өвчний оношлогоо, эмчилгээний удирдамж”-ийг боловсруулан гаргасан байна. Энэхүү удирдамж нь мэргэжлийн өвчнийг зөв оншлох, мэргэжлийн өвчинг эрт үед нь илрүүлж тодорхойлох зэрэгт түлхүү ач холбогдол өгөх юм байна. Энэ үүднээс мэргэжлийн эмч сувилагч нарт сайн гарын авлага болж, мөн эмч нарыг мэргэшүүлэн, зөв эмчилгээ явуулахад нь ихээхэн нэмэр болно гэж үзэж буй ажээ.. Дэлхийн олон оронд мөрдөгддөг энэхүү удирдамжийг манай орон анх удаа ОХУ-тай хамтран боловсруулан гаргасан нь энэ бөгөөд цаашид мэргэжлээс шалтгаалах өвчнийг дэлхийн стандартад нийцүүлэн эмчилж, оношлох зорилготой ажээ.

Э.САРУУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж