Чингис хааны шүтлэгтэй Биндэрийн овоог тахина

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

Чингис хааны шүтлэгтэй Биндэрийн овоог тахина

Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг дахь Биндэрийн овоог тахих ёслол тавдугаар сарын 29-нд болно. Тахилгыг Монголын бөөгийн нэгдсэн эвлэл, “Язгуур шүтээн“ холбоо хамтран зохион байгуулах гэнэ.

Эзэн Чингис хаан Биндэрийн овоог тахиж шүтэж байсан тухай түүх сударт дурьдсан байдаг. Биндэрийн овоо орчмын нутаг нь Монгол нутагт амьдарч байсан эртний хүмүүс, овог аймгууд, улс гүрний түүхийн олон үед хамрагдах дурсгалуудыг агуулж байдгаараа ихээхэн онцлогтой. Тахилгыг жил бүр уламжлал болгон хийдэг ажээ. Байгаль дэлхийгээ хайрлан, тахин шүтэж, баясгах нь зон олонд хайр ивээлээ түгээж, ард түмний амьдралыг өөдлөн дэвжүүлэх цагаан мөртэй үйлс юм.

Тахилгад Монголын бөөгийн нэгдсэн эвлэл болон “Язгуур шүтээн” холбооны 99 бөө оролцох бөгөөд тахилга тухайн өдрийн тахиа цаг буюу үүрийн 05.40-д эхлэх юм байна.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж