Найрсаг зан хаана байна?

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

Найрсаг зан хаана байна?

Монголчуудын найрсаг зан чанар хааччихав  аа? “Хүн чанар хаана байна” гэдэг шиг эелдэг, найрсаг харилцаа монголчуудад, тэр дундаа “Талст” дэлгүүрийнхэнд дутагдаж байна. Тус дэлгүүрийн хаалгаар алхаж орсон үйлчлүүлэгч сонирхсон барааныхаа үнийг асуугаад тэмдэглэлийн дэвтэртээ тэмдэглэж авахыг харсан худалдагч бүсгүй үйлчлүүлэгчийнхээ дэвтрийг урж, тунчиг бүдүүлэг зан гаргажээ. Бүр хамгаалагч нь хүрч ирээд загнаж, зандарсан гэнэ.

Үнэ өртөг өндөр, чанар чансаатай бараа худалдаалдаг гэх “Талст” дэлгүүрийн ажилтнууд ийм авир гаргаж буйд эгдүүцсэн үйлчлүүлэгч бүсгүй айхтар гомдсон гэдгээ хэлж байсан шүү.

М.УРИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж