Баянхонгор аймагт 14 аж ахуйн нэгж, байгууллага барилга угсралтын ажлаа эхлүүлсэн байна. Үүнд жижиг дунд үйлдвэрийн бизнес инкубаторийн ажил 70 хувьтай, мөн Шинэ Жинст, Баян-Өндөр сумын 10 ортой эмнэлгийн барилгын ажил 50 хувьтай явагдаж байна. Мөн Баянхонгор аймагт “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд “Хөх бүрдний эх” ХХК-ийн гүйцэтгэлээр 120 айлын орон сууц, “Гал хонгор” ХХК-ийн захиалгаар 40 айлын орон сууц, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн гүйцэтгэлээр 40 айлын орон сууцны газар шорооны ажил эхэлжээ. Харин Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн үзвэр үйлчилгээний барилга байгууламжид хяналт шалгалтын ажил хийж байна.
Б.Ариунаа / Баянхонгор /