Н.Энхбаярт яллах дүгнэлт өглөө

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярт яллах дүгнэлт өглөө

Сүхбаатар дүүргийн шүүгч М.Алдар, Тамгын албаны дарга Э.Батмөнх нарын хүмүүс өнөөдөр Клиникийн II нэгдсэн эмнэлэгт очиж, МАХН-ын дарга Н.Энхбаярт яллах дүгнэлт танилцуулсан байна. Мөн тавдугаар сарын 24-нд 10.00 цагт болох шүүх хурлын мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ. Харин Н.Энхбаяртай хамт шүүгдэх До.Чулуунбаатар, н.Дуламсүрэн, Ж.Мягмаржаргал нарт тавдугаар сарын 18-нд яллах дүгнэлт, мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байна.

Шүүх хуралд даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэг нар оролцох юм байна.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж