Өнөөдрийн байдлаар Италид улсад 238 монгол оюутан суралцаж байгаа юм байна. Бээжин дэх Италийн ЭСЯ, түүний дэргэдэх Боловсрол солилцооны Uni Italy төв, Монгол дахь төлөөлөгч Edu Italy хамтран “Италид суралцгаая” боловсролын өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт оролцсон Италийн ЭСЯ-ны Боловсролын аттеше Поета Клаудио “Монголд Италийн ЭСЯ байдаггүй учраас монгол оюутнуудад бэрхшээл учирдаг. Гэсэн хэдий ч “Edu Italy” төв манай ЭСЯ-тай хамтран долоо дахь жилдээ Италийн 56 их сургуульд 350 гаруй мэргэжлээр суралцуулах боломж олгож байгаа. Монгол оюутнуудын хувьд дутагдалтай тал гэвэл хэдхэн мэргэжлийг голлож сонгодог. Италид орны дээд боловсролын онцлог гэвэл хувцас загвар, архетиктур, дуурийн чиглэлийн мэргэжлүүд байдаг. Үүнээс гадна танай улсад хэрэгцээтэй мэргэжил болох уул уурхай, нисэх хүчин, соёлын өв хамгаалал, физик, үнэт эдлэл судлаач, хот төлөвлөлт гээд олон мэргэжилүүд бий” хэмээн ярилаа. Итали хэлний төвшинг зургаан ангилалд хуваан үздэг аж. Эцэг эхчүүд, оюутнуудын хувьд виз гарахгүй байх тохиолдол бий юу гэдэг асуултыг их сонирхож байлаа. “Edu-Italy” төвийн Гадаад харилцаа хариуцсан захирал Э.Мөнгөнцэцэг “Монгол оюутнууд Итали хэл сурахдаа сайн байдаг учраас татгалзсан хариу авдаггүй. Италийн их, дээд сургуулиудын хувьд үнэ төлбөргүй байдаг. Оюутнуудад маань олон улсын оюутны виз олгогдсноор Шенгений 28 оронд зорчих албан ёсны эрхтэй” гэв.
Т.МАША