Монголын уулчид багаараа оргилд гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

Монголын уулчид багаараа оргилд гарчээ

ОУХМ Б.Ганбаатараар ахлуулсан уулчдын баг дэлхийн ноён оргил Эверестэд авиралт хийхээр гуравдугаар сарын 29-ний өдөр хилийн дээс алхсан. Харин “Хөх тэнгэр” багийн  марафон гүйлтийн тамирчин Б.Цэвээндаш, ОУХМ Ц.Цогзолмаа, эмч Л.Баярсайхан нарын гурван тамирчин Эверестийн 8850 метрийн өндөрт гарсан мэдээллийг эх сурвалж өглөө.

Багийн гишүүдийн биеийн байдал сайн байгаа гэнэ. “Хөх тэнгэр” багийнхан анх удаа Эверестэд багаараа авиралт хийж байгаа бөгөөд 2012 оны Лондонгийн олимпийг угтан Монголын тамирчдын ялалтыг бэлэгдэн МҮОХ болон хамтран ажиллагч МоАХ-ны тугийг дэлхийн дээвэр ноён оргилд мандуулсан байна.

Б.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж