М.Халиуны хоёр дахь сонголт

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

М.Халиуны хоёр дахь сонголт

“Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэтэй анхны амьдрал зохиож, охин үрээ өлгийдөж авсан хөтлөгч М.Халиуныг “Хурд” хамтлагийн дуулсан “Ханьдаа дуулах дуу”-ны үгийг бичсэн яруу найрагч Р.Гэрэлийн ганц охин гэдгийг уншигчид маань андахгүй болов уу. Хойно сурч байхдаа охиныхоо ааваас салсан найрагч бүсгүй амьдралынх нь нар болсон ганц охиныхоо төлөө хамаг залуу нас, байдаг бүхнээ зориулсан гэдэг. Тиймдээ ч М.Халиунаа боловсрол мэдлэг, хэл ус сайтай болж төлөвшсөн. Хэнээс ч дутахгүй амьдралаа авч явах чадалтай тэрээр хувиараа “Help” хэмээх хэлний төв ажиллуулахын зэрэгцээ телевизийн сэтгүүлзүйд хүч үзэж олонд танигдаж байсан билээ. Залуу бизнесмэн бүсгүйн аав нь харин Мөнхбат хэмээх эрхэм хүчний байгуулалагад томоохон алба хашдаг.

Нэг л өдөр “Камертон”-д бэрлэсэн М.Халиунаа угийн нээлттэй, задгай зантай нэгэн. Энэ бүхнээс болсон уу хөөрхөн охинтой хэрнээ Л.Ган-Эрдэнээс өрх тусгаарлаж байсан цаг саяхан. Дуулиантайхан салсан хосууд харин өдгөө тус тусынхаа сонголтыг хийцгээсэн. Ганаа “Жигүүр гранд”-д хүргэн орсон бол М.Халиунаа “Hugo boss”-ын менежер Тулга хэмээх өөрөөс нь дүү залуутай хамтран амьдраад багагүй хугацаа өнгөрч буй. Хос хоёрын учрал тийм ч самсаргүй зүйл биш бөгөөд өмнө нь М.Халиун“Hugo boss”-ын захирлаар ажиллаж байсныг манайхан андахгүй мэднэ. Хамт амьдраад жил гаран болж байгаа хосууд хийсэн сонголтондоо итгэл дүүрэн байгаа бололтой  гарсан ч орсон ч хамтдаа хөтлөлцөж  яваа харагдах болжээ.

Эх сурвалж: www.grandnews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж